Ус – чандмань эрдэнэ

                                                                

 

 

Ус нь манай гариг дээр хамгийн элбэг тархсан нууцлаг эрдэс билээ. Ус нь амьдралын чухал шинж чанаруудыг агуулсан олон янзын төлөвт оршдог учраас тоо хэмжээ энерги болон санах ойтой. Бие организмыг удирдах ба шууд идэвхитэй дайсагнах чадвартай мөнхийн рашаан ус чандмана эрдэнэ. Усны чанараар бидний амьдрал, эрүүл мэнд тодорхойлогдоно. 

Бидний байнгын бодисын солилцоо усаар дамжуулагдана. Хүн хоногт уушигнаас амьсгаа гаргахдаа уур хэлбэрээр хоногт ойролцоогоор 600 гр ус ялгаруулдаг, биеийн гадаргын 3- н сая арьсны сүвээр 600 гр, ялгаруулах эрхтэнүүдээр \шээс, өтгөн, шүлс г.м\   хоногт ойролцоогоор 2500 гр ус ялгаруулдаг.
Эндээс үзэхэд бие махбодын усны хэмжээг байнга нөхөх шаардлагатай. Хувь хүн бүрийн хэвийн амьдралд хэрэгцээт усны хэмжээ өөр. Мэдээж бодит байдалд тухайн хүн хичнээн хэмжээний хүнс шингэн хэрэглэнэ тэр нь биед хувиарлагдана. Судлаачдын хэлж байгаагаар хүний усны хэрэгцээ хоногт жингийн 1 кг бүрт 40мл. Жимс ногооны усыг нэмж тооцоод дундаж хэрэгцээ 2 литр. Зарим хүмүүст 1,5 литр хоногт хангалттай. Зарим байнгын хөдөлгөөнтэй, бие бялдар сайтай хүн хоногт 3 литр хэрэглэж ч болно.

Зохист хэмжээний радио цацрагтай, ашигт органик бодистой, баялаг хүчилтөрөгчтэй байгалийн эх булаг шандны усыг ууж хэрэглэвэл сайн. Гэвч ихэнхдээ бид ус түгээх системийн усыг буцалган хэрэглэдэг. Харин тэр буцалгасан ус маань микроэлемэнт эрдэс, олон ашигт чанараа алдаж өөрчлөгдсөн үхсэн ус шүү дээ. Түүхий ус илүү ашигтай. Яагаад гэвэл түүгээрүүрийн усыг тусгай зориулалтын шүүлтүүрээр цэвэршүүлдэг. Шүүгээгүй шилэн аяга усанд дусал иод эсвэл алимны хүчил \уксус\, лимоны шүүс, зөгийн бал хийгээд байлгаж байгаад уу. Ямарч микро организм хүчиллэг орчинд амьдарч чаддаггүй.

 Усыг яаж зөв уух вэ?

 Биедээ гол нь бөөр, зүрхэндээ хэт ачаалал өгөхөөр усыг их хэмжээгээр хаа ганц уунаас өдрийн турш байнга бага хэмжээгээр уух нь илүү. Нэг амьсаагаар битгий уу, харин балга болгоноо амталж уу. Багахан балга болгоноо хэдхэн хором амандаа бариад, ус өөртөө энерги \эрчим\ агуулдаг тул тэрнийг нь организмдээ шингээж алгуурханаар уу. Бид маш их цангасан үедээ цангаа тайлж буй эсэхээ мэдрэхгүйгээр усыг шууд залиглан уудаг. Энэ нь усыг өөртөө зохицуулж чадахгүйгээр ууна гэсэн үг. Үүний үр дүн нь организм маань хэрэгцээнээсээ илүү шингэн авчлаа. Үүнээс болж организмдаа дахиад л ачаалал нэмэгдүүлчихлээ. Тиймээс хагас аяга усыг багахан балгаар яаралгүй ууж цангаагаа тайлж болдог. 

Өглөө босоод хамгийн түрүүн ус ууж бай. Шилэн аяга лимонтой бүлээн усыг өглөөний хоол хүртэл хагас цаг ууж болно. Энэ ус нь ходоодыг угааж хоол идэхэд бэлтгэнэ. Ходооны хэвийн үйл ажилгаанд саад болох салст шүүс шөнийн турш хуримтлагдсан учраас үүний угаах зорилгоор ус халуун бүлээн байх ёстой.

Хэрэв та чанаргүй, тогтоол эсвэл түгээгүүрийн ус хэрэглэдэг бол мэдээж буцалга. Харин тэр үхмэл усаа яаж амь оруулах вэ? Усандаа нэрс, аньс, чацаргана, алимны үр, хальс гэх мэт хүчиллэг жимс хийж уусгаад сайжруулсан усаа ууж хэрэглэх болно. Мөн бөөрөлзгөнө, гүзээлзгэний навч, аньс, хад, үхрийн нүд зэрэг жимс ч бас ашигтай. Түүхий усанд бол хоног байлгах хэрэгтэй.

Унтахын өмнө 1 цайны халбага зөгийн балтай ус эсвэл бага зэрэг лимоны шүүстэй ус уух нь ашигтай. Энэ унд нь шөнийн турш биеийг цэвэрлэн хэрэгцээгүй бодисыг зайлуулж өглөө бэлэн болгоно.

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. hoj (зочин) | 2011-03-03 00:30:43
Yer n yamarch yum ihdeheeree muu yum aa zolig gej. Suurin deeree 1.5L shingen uuchdag hun shu de. Shingen bied sain gedeg utgaar sanaa zovdoggui bsan. Odoo anhaarnaa.
2. tuya465 | 2011-03-03 11:24:03
Ус шингэнээ уухаа мартаад санахаараа гэнэт уугаад л байвал биед тань шингэхгүй ээ. тэнцвэртэйгээр 1 цагт 300-500 мл орчим уугаад бай тэгээд унтахаасаа 1,30 орчим шингэн зүйл уухаа зогсох хрээгтэй
3. Нисдэг Чотгор (зочин) | 2011-03-21 02:07:28
За яааж ус уухнь тийм гол юм биш!Хамгийн голнь ямар ус уухав гэдэг чинь л одоо их айхтар асуудал болоод байна!Япон хумуус дэлхий дээр дундажаар хамгийн урт насалдаг хумуу с гэжуугаа!Гол учирнь 3 ундсэн асуудал
1.Цэвэвр-Ус
2 Цэвэр далайн уур амьсгал цэвэр агаар
3.Далайн гаралтай хоол,хурдан шингэдэг омега-3-6 гэсэн далайн гаралтай холестерингуй тос бухий хоол иддэг улсууд.Ийм хоолнь зурх-судасны боглорол овчин уусгэдэгуй учиртай байна.Энэ ундсэн 3 шалтгаанаар япууд хамгийн урт удаан сайхан амьдарч байнадаа.Японы аралуудын эргэн тойронд ногоо далайд амьдардаг хадан чулуун ургамалууд их байдаг тэрийг "Корал" гэнэ.Коралын чулуу амьд ч байхдаа ухээд элс болсон хойнооч тэр усыг цэвэрлэдэг байгалын хучтэй биоэлементээр дуурэн байдаг онцлогтой гэнэ.Тийм учраас японы эргэн тойронд байх гуний ус тэр ийм байгалын онц баялаг бухий "амьд" усаар дуурэн байдагнь урт насалахад их дэм болдог учиртай юм гэнээ базарваань
4. tuya465 | 2011-03-22 11:39:03
Корал гэдэг чинь шүр гэсэн үг шүү дээ Нисдэг чөтгөр минь ээ.
5. заяа (зочин) | 2012-03-06 19:15:19
ус байнга уувал нүүр улайхгүй өөгүй болох болвуу
6. tuya465 | 2012-03-17 14:54:25
Zaya er ni us uuh hunii bodisiin soliltsoog saijruulj aris usiig ungulug bolgodog geh yum bilee.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.